Цөхрөл


       




Яаж ч яагаад ч болохгүй. Яасан ч, яасан ч, яасан ч.

       

       





       Яаж ч яагаад ч болохгүй. Яасан ч, яасан ч, яасан ч.

       Уйллаа ч цэлмэдэггүй сэтгэл, усаллаа ч ургадаггүй хайр,уучиллаа ч ухаардаггүй ухаан ,шархалсан  ч хаширдаггүй зүрх...Бүгд хөөрхий, бүгд гунигтай оршино.

       Юуны төлөө? Хязгааргүй луу тэмүүлэх цаг хугацаан дундах хамгийн ойрхон цэгт бүх зүйлийн байр солигдох болов уу даа хэмээн итгэсээр л, яг тэр итгэлээс л болж бүгд яг ижилхэн давтагдана.Өөрийнхөө төлөө л гэж тэр хэзээ ч бодоогүй ээ. Яагаад ч юм гарт баригдахгүй , бараа нь ч үзэгдэхгүй үеийг зүрх нь түүнтэй анх учрахад л нахиалуулаад одоо харин шигүү ургасан тэр ой нүдийг нь бүр мөсөн бодит ертөнцөөс хаажээ.

       Хааяахан тэрээр уурлахдаа л хэдэн мөчрийг нь тасдан нарны туяа үздэг боловч түүний зүрх ахиад л худалд дарагдаад хэсэгтээ л нар үзэхгүй өнөөх харанхуйдаа төөрнө. Тас харанхуй үнэхээр аймар. Гэхдээ хэн нэгэн, ялангуяа түүнийхээ дууг сонсдог болохоор тэгээд ч болов харанхуйгаасаа тайтгарал аван уусчихмаар байдаг бизээ.

      Тэр дахин хэзээ ч тэр ширэнгэнээс гарч чадахгүй.  Түүнийг байхад, тэр дуу хоолой тэр үгс байсаар байгаа цагт тэр ой улам л шигүүсэж, бага багаар тэр өөрөө ч цөхрөөд бусдад эзэмдүүлсэн зүрх сэтгэлдээ үүрд орь ганцаар үлдэх...






                                                                                                               -Л.Анастасия
                                                                                                                   2018.10.25

Comments

Popular Posts