Тэр чамд үнэхээр сайн гэдгийг батлах 13 факт





Хэн нэгэнд дурласан үедээ эмэгтэйчүүд ялангуяа тэдний гаргаж буй бяцхан үйлдлүүдэд маш их ач холбогдол өгч, шинжих гэж үздэг. Бүр грүпп чат дээрээ хүртэл найз охидуудаа залхтал нь асууна гээч. Энэ нийтлэлээрээ тэр чамд үнэхээр сайн бол гаргах 13 үйлдлийг орууллаа. Уншаад эргэлзээгээ тайлаарай.








1. Тэр чамтай цуг зугаалах төлөвлөгөө гаргадаг.

Тэр чамтай цуг ирээдүйг хардаг гэсэн баталгаа гэсэн үг. Чи ямар нэгэн байдлаар явахыг хүсдэг газраа хэлэхэд тэр "Хоёулаа очиж үзнээ" гэж хэлж байвал тэгээд л ойлгомжтой.

2.Тэр "хосын зураг"авхуулах дуртай

Яаж ойлгох вэ? : Чи утсаа гаргаж ирээд инстаграм-ынхаа стори луу орон урд талын камераа эргүүлэхэд тэр чиний ард нуугдаж эсвэл айсан хүүхэд шиг царай гаргахынхаа оронд инээгээд хацар дээр чинь үнсэхийг л хэлээд байгаа юм. Чи түүнд үнэхээр их таалагддаг бол тэр дагагчдаас чинь өөрийгөө нуухыг хүсэхгүй л болов уу.

3.Тэр хэзээ ч "арай л удаан хамт байчихлаа" гэж хэлдэггүй

Хэн нэгэнд чи таалагдах үед тэд тантай хамт цагийг өнгөрөөхийг хүсдэг. Тийм ээ, бүх хүмүүст ганцаараа цаг хэрэгтэй. Гэхдээ чамд тийм ч сайн биш залуу долоо хоногт нэгээс олон удаа уулзах уу гэж асуувал дургүй байж магадгүй. Харин чамд үнэхээр талтай залуу чамтай долоо хоногт хэдэн удаа уулзсанаа тоолох биш, чамайг өдөр бүр хэрхэн уйдаахгүй байх вэ гэж л санаа зовно.

4.Тэр зүгээр л "уулзах" биш "болзоо" гэж ярьдаг



Хоёр хүн нэг нэгэндээ тататгдах үед уулзаү болзохыг хүснэ. БОЛЗОО. Зүгээр л уулзах биш болзоо гэдэг үгийг залхтал чинь ашиглах болно.

5.Тэр мэссэжээ цувруулж бичихээс санаа зовдоггүй.

Дөнгөж харилцаагаа эхлүүлж байхад бид нэгнийгээ үргээхгүй гэсэндээ мэссэж бичихдээ олныг цувруулж бичдэггүй шүү дээ. Гэхдээ л түүнтэйгээ чи аль болох ойрхон байж, минут тутамд юу хийж байгаа бол гэж бодно. Хэрвээ тэр чамд үнэхээр сайн бол цувруулан мэссэж бичихээс огтхон ч санаа зовохгүйгээр чамайг  "залхаах" болно.


6.Тэр гэрт чинь хонох дуртай.

Эхлэж байгаа харилцаанд өөр өөрсдийн орон зай, ялангуяа өөрийнхөө гэрт орон дээрээ унтах хамгийн чухал. Гэхдээ тэр гэрт чинь хонохыг хүсэж хамт баймаар байгаагаа илэрхийлвэл тэр чамд нилээн дуртай гэсэн үг. Тэр гэртээ ганцаараа байхаас илүүтэй чамтай нялуураад хэвтэхийг илүүд үзэж байна.


7.Тэр чамтай цуг хань болж юманд явах дуртай.

Болзоонуудын хамгийн гоё үе шат бол хоёр хүн гадуур нэг нэгэндээ хань болж явах юм. Тэр нь юу ч байж болно. Хамтдаа цуг хүнс цуглуулья гэхэд чинь төвөгшөөлгүйгээр явж байвал тэр чамтай цуг байхыг хүсэж байна гэсэн үг. (Юу хийх нь хамаагүй, цуг л байвал болоо)

8.Тэр гэрт чинь сойзоо үлдээхээс санаа зовдоггүй.

Эрэгтэйчүүд заримдаа их сонин. Байнга л гэрт чинь хамт байдаг байж ямар нэгэн зүйлээ үлдээгээд явбал чамд  хүсээгүй сэтгэгдэлээ төрүүлэх болов уу? гэх мэт хачин зүйлс дээр санаа нь зовдог. Гэхдээ одоо чи үүнийг мэдээд авлаа шүү дээ. Хэрвээ тэр гэрт чинь ямар нэгэн зүйлээ байж л байг гээд үлдээгээд явбал тэр чамтай илүү тухтай байхыг хүсэж байгаа гэж ойлгож болно


9.Тэр "Чамайг санаж байна" гэж хэлдэг.


Үнэхээр санаж байгаа бол яагаад санаж байна гэдгээ хэлэхээс айдаг юм бол? Энэ нь магадгүй чи хэтэрхий таалагдаж байгаа гэж мэдэгдчих байх гээд л гаргадаг үйлдэл юм шиг. Тэгэхдээ тэр ингэж хэлж байвал үнэхээр чи таалагдаж ээ!

10.Тэр чамайг найзуудтайгаа уулзуулдаг.

Нэгнийхээ эцэг эхтэй уулзахаас өмнөх үе шат бол найзуудтай нь уулзах үе юм. Хэрвээ тэр чамайг найзуудтайгаа уулзуулж хүрээлэл дотроо оруулж байвал энэ нь сайны дохио. Энэ бол эрэгтэйчүүдийн (эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй) чамайг найзуудтай нь хэр харилцаатай байна, түүний хүрээлэлд уусаж чадах уу үгүй юу гэдгийг ажиглах үе юм.


11.Тэр гадуур явахдаа чамтай хамт байгаагаа бусдад мэдэгддэг.


Олон нийтийн газар зогсоо зайгүй үнсэлцэж явахыг хэлээгүй юм шүү. Зүгээр л тэр ойрын үед гадуур явахдаа гарнаас чинь барих, эсвэл мөрөөр чинь тэврэх зэргээр хүрэх болно. Энэ мэт жижигхэн бас cute үйлдлүүд маш сайны дохио юм шүү.


12.Тэр чамтай байхдаа утсаа байнга хардаггүй.

Нэгдүгээрт, та хэнтэй ч хамт байсан хамаагүй утсаараа хажууд нь оролдох нь маш бүдүүлэг үйлдэл шүү.  Хэрвээ тэр чамтай хамт байх хугацаандаа утсандаа биш чамд анхаарлаа төвлөрүүлж чадаж байвал түүнд чи махс их таалагддаг гэдэг нь гарцаагүй. Тэр дараа нь найзуудынхаа грүпп чат-нд юу гэж бичих нь хамаагүй, яг одоо- тэр чамтай цуг байна.


13.Тэр чамд хийх дуртай зүйлсээ үзүүлдэг.


Хүмүүст өөрийн дуртай зүйлийг үзүүлэх нь тэднийг ч бас эдгээр зүйлсд дуртай эсэхийг нь мэдэх боломж мөн өөрсдийгөө илүү харуулахыг хүсэх явдал юм. Хэрэв тэр өөрт тань таалагдсан зүйлээ хуваалцах юм бол та түүнд таалагджээ. Ийм л энгийн шүү дээ. 


P.S: Таалагдсан бол доор сэтгэгдэл хэсэгт сэтгэгдэлээ хуваалцаарай. Сэтгэгдэл их байх тусам дараагийн нийтлэл илүү хурдан орно шүү охидоо


Comments

Post a Comment

Popular Posts