Яагаад нүүрээр юм гараад байна аа? Батга гарч байгаа 10 хачирхалтай шалтгаан








Үгүй дээ, энэ зөвхөн сарын тэмдэг ирснээс чинь болж байгаа юм биш.




     Тэгэхээр чи бүх хийх ёстой зүйлсээ хийгээд (нүүрэндээ тос түрхэж, арьсаа гуужуулж, нүүрээ угааж, нарны тос түрхээд байхад хүртэл! ) нүүрээр чинь жижигхэн чөтгөрүүд гарсаар л байна уу?

Би ойлгож байна. Нүүрээ солонгос охидын арьс арчилгааны дарааллаар арчилаад байхад хүртэл батга гараад байгаа бол чи юм гарахад хүргэдэг далд хүчин зүйлсээ анзаарахгүй ч явж байж магадгүй. 

     Арьсны төрөл бүр өөр өөр байдаг ч батга нь ихэвчлэн гормон, тос хэт их үйлдвэрлэгдсэнээс болж гардаг. Гол нь гормонууд нь таны тосыг арьсан доор бөөгнөрүүлдэг бөгөөд энэ нь үсний уутанцарыг бөглөж энэ нь цит үүсгэгч бактерийн үржлийг үүсгэдэг. Таны удамшил нь таны батга өдөөгч даавруудад хэрхэн хариу үйлдэл үзүүлэхэд үүрэг их байдаг ч та өөрөө ч бас батга гарахыг зогсоож болдог юм.


Яагаад батга гараад байна? #1. Чи бохир дэрэн дээр унтаж байна.


   Өдөржингөө арьсан дээр шороо, тос, нүүрны будаг, нунтаг үүсдэг. Хэрэв та унтахаасаа өмнө нүүрээ угаагаагүй бол энэ бүх хог хаягдлыг дэрнийхээ уут руу аваачих болно. Дерматологич Жошуа Зайчнер хэлэхдээ, арьсыг ийм төрлийн бохирдолд удаан хугацаагаар байлгаж, дэрэн дээрээ нүүрээ үрэх нь үрэвсэл, батга гарахад хүргэдэг.


Засах арга:


   Дэрнийхээ уутыг долоо хоногт нэг сольж байх. Мөн дэрнийхээ уутыг торгон болгож үрэлт үүсэх нөхцлийг буурууларай. (чиний үс ч бас чамд талархах болно.)




 Яагаад батга гараад байна? #2: Чиний нойр хангалтгүй байна.

   Дараах өгүүлбэрийг уншаад нойрыг чинь хүргэх гэсэнгүй. Бидний бие өдөр бүр циркадиан хэмнэлтэй байдаг, зарим үйл ажиллагаа нь өглөө, зарим нь биднийг унтах үед тохиолддог. "Унтах нь амралт, засварын цаг бөгөөд кортизолын түвшинг бууруулдаг" гэж Зейчнер эмч тайлбарлав. "Нойр хүрэхгүй байна гэдэг нь бидний бие тасралтгүй өндөр кортизолын биед өртдөг гэсэн үг юм. Стрессийн үед тохиолддогтой адилаар кортизол ялгаруулдаг гормонууд нь таны тосны булчирхайд наалддаг бөгөөд энэ нь батга үүсэх нөхцөл болдог.
   

Засах арга:

   УНТ.  Ийм л амархан. Бас утсаа унтраа (цэнхэр туяаны цацраг арьсанд маш хортой шүү дээ), тэгээд 8 цаг унт.



  Яагаад батга гараад байна? #3: Чи хэт их батганы эсрэг юм түрхэж байна.

   Хэрэв чи батга гарсан л бол шууд батганы эсрэг тос түрхдэг бол гараа өргө. (сайн уу?)  Гэхдээ Дангений хүрээлэнгийн тусгай зөвшөөрөлтэй эмч Саманта Райт хэт их эмчлэхгүй байх нь зүйтэй гэж хэлжээ. Салицилийн хүчил, бензойл хэт исэл, эсвэл хүхрийн эмчилгээ нь таны арьсыг хуурайшуулж, илүү их тос ялгаруулж өдөөдөг. Нэмж хэлэхэд, идэвхтэй найрлага нь таны арьсыг дээд давхаргыг бага зэрэг үгүй болгож улмаар улаан, соривтой мэт харагдуулдаг.

Засах арга:


Та ердийн батганы эмчилгээгээ хаях шаардлагагүй, зүгээр л битгий хэтрүүлээрэй. Долоо хоногт хоёроос гурван удаа эсвэл шөнийн цагаар батганы эсрэг мэхийг хийх хэрэгтэй. Хэрэв танд харшилгарвал үрэвслийг тайвшруулж улайлтыг арилгахын тулд Aveeno 1% гидрокортизоны эсрэг тос гэх мэт 1% -ийн гидрокортизоны тос руу шилжээрэй.



Яагаад батга гараад байна? #4 Чи хэтэрхий ширүүн гуужуулагч ашиглаж байна

Байнга гуужуулахгүй байх нь батга гарах шалтгаануудын нэг юм, гэхдээ хэрэв та арьсаа илүү их цэвэрлэж байвал - угаалгын алчуур, барзгар гуужуулагч (нүүрний гуужуулагч гэх мэт), сойз эсвэл цэвэрлэгч сойз гэх мэт илүү гөлгөр байлгах тусам батгашилт улам л дордох болно гэдгийг би танд хэлмээр. Гуужуулагч хэрэглэх гол утга учир нь бактерийг гадагшлуулахын тулд арьсны хамгаалалтын давхрагыг засч, гэмтэл учруулахгүй байх явдал юм. Гэхдээ хэт хүчтэй, "үхтэл" нь үрэх ёсгүй юм шүү.


Засах арга:


Харьцангуй зөөлөн бас үр дүнтэй химийн бодис агуулсан, хатуу ширхэггүй гуужуулагчаар арьсаа гуужуулж байгаарай.



Яагаад батга гараад байна? #5 Чи хөлстэй малгай өмсөж байна.

Хөлс болон бактерийг нийлүүлэн арьсны чинь нүх сүвийг бөглөх бүхий л зүйлс (бариу малгай, толгойны алчуур) батга үүсэх шалтгаан болдог.

Засах арга:

Малгай өмсөх хөөрхөн байдаг л даа, гэхдээ дасгал хийж байх явцдаа өмсөхгүй байхыг зөвлөж байна. Мөн хөлөрснийхөө дараа байнга нүүрээ угааж байгаарай.

Яагаад батга гараад байна? #6:Чиний үсэндээ ашигладаг бүтээгдэхүүн арьцны нүхийг чинь бөглөж байна.

    Таны ашигладаг шампунь, ангижруулагч мөн бусад үсэнд ашигладаг бүтээгдэхүүнүүдээр дамжиж арьсны нүх сүв бөглөрч байдаг. Жишээ нь: нуруу болон, цээжин дэрх батганууд нь эдгээрээс үүдэн гардаг.

Засах арга:

    Хамгийн түрүүнд сульфатгүй шампунь ашигладаг болох хэрэгтэй. Мөн үсэндээ ангижруулагч түрхэснийхээ дараа нурууныхаа ард хүргэхгүйн тулд дээшээ боож, усаар зайлах үедээ доош тонгойн зайлж сураарай.

Яагаад батга гараад байна? #7: Угаалгын нунтаг чинь тохирохгүй байна.

   Дауни эмчийн хэлснээр зарим угаалгын нунтаг дахь химийн бодисууд таны арьсанд хэт хатуу байж болно. Та хувцсаа өмсөж, алчуураа хэрэглэхэд нүүрний ар тал, өгзөг, цээж гэх мэт даавуунд үлдсэн үлдэгдэл бодис хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Хэрэв та саяхан хямдарсан байсан болохоор шинээр авсан угаалгын нунтаг (шүүмжлэх гээгүй юм шүү) ашигласны дараа батга гарах үзэгдэл ажигласан бол энэ магадгүй нэг шалтгаан байж болох юм.

Засах арга:

Хурц үнэргүй, өнгөгүй, эмзэг арьсанд зориулсан угаалгын нунтаг хэрэглээд үзээрэй.



Яагаад батга гараад байна? #8: Чи буруу хоолоо идэж байна.

Довни эмч хэлэхдээ халуун ногоотой хоолонд нийтлэг ордог хоёр төрлийн найрлага болох улаан лооль, чинжүү нь хүчиллэг ликопен агуулдаг бөгөөд энэ нь арьсны рН-ийн түвшинг бууруулж, амны эргэн тойронд батга гарахад хүргэдэг. Гэхдээ халуун ногооноос өөр зарим хүмүүс цагаан идээ, цавуулаг болон бусад төрлийн хоолонд хариу үйлдэл үзүүлж батга гарахад хүрдэг.

Засах арга:

Хоолны дэглэмдээ анхаарч, мөн хажуугаар нь таны ходоодонд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг эмчид үзүүлж өөрт тохирсон эмчилгээг хийлгэн хоолны дэглэм барих зөвлөгөө аваарай.

       Яагаад батга гараад байна? #9: Чиний найз залуу

Батга гарах хамгийн сонирхолтой шалтгаануудын нэг юу гээч? Чиний найз залуугын чинь сахал. Сахалтай залуус халуухан л даа (Ryan Gosling) гэхдээ тэдний сахал чиний арьсыг хөөрхөн эрүүл байхад тийм ч сайн нөлөө байхгүй л болов уу. Найз залуутайгаа үнсэлдэж байхад чинь чиний гөлгөр сайхан арьс түүний үсэрхэг ширүүн сахалтай үрэлдэхэд чиний нүүрний арьс тослогтож эхэлдэг. Тослог арьс= Батгашилт 


Засах арга:

Найз залуугаасаа эвтэйхнээр сахлаа авахыг хүс. Бүр болохгүй бол сахалд нь хүрэхгүйгээр үнсэлц.(мэдээж боломжгүй)


Яагаад батга гараад байна? #10: Чи тамхи татдаг



Тамхи татах нь таныг бусдаас илүү олон аргаар сүйрүүлж байна, найз минь. Тамхи асаах бүрдээ нүүрэн дээрх арьсны хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг гэж доктор Дауни тайлбарлав. Тамхи татах нь зөвхөн хорт хавдар луу чамайг түлхэх төдийгүй коллаген, эластины задралд хүргэдэг бөгөөд энэ нь үрчлээ болон нүхний хэмжээ нэмэгдэхэд хүргэдэг. Утаа дахь хорт хавдар үүсгэгч бодисууд нь таны арьсыг цочроож, хуурайшуулж, илүү их тос, магадгүй илүү их батгашилт үүсгэдэг.


Засах арга:

Битгий тамхи тат. Ийм л амархан. Чи илүү урт насалж бас цэвэрхэн арьстай болох болно. 



P.S :Нийтлэл таалагдсан бол доор сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.








Comments

Popular Posts