| Ганцаардал (шүлэг) |







Цаг хугацааны эрхэнд ганцаардал хүчил болон хувирч чамайг дотроос чинь идэх болно...









Ганцаардал

Хүлээж байна би сэтгэлдээ хэн нэгнийг
Хэрэгтэй байна надад ярилцах хүн
Бодох зүйл дурсамжаас өөр зураг үгүй
Бичих зүйл сараачихаас өөр зураас үгүй

Хэн ч мэдэхгүй ээ
Хүлээж байгаа хүнийг минь
Хэлж мэдэхгүй ээ
Хэрхэн төгсөхийг нь

Бодолдоо л би ганцаардахгүй юм
Санахдаа л харин мэдрэх юм
Зүүдэндээ л би ганцаардахгүй юм
Сэрэхдээ л харин мэдэх юм

Ганцаардал бид хоёр
Хэцүү үед нийлж,жаргахад салдаг
Гунигтай ч гэсэн
Хамтдаа байдаг найзууд аж


                                                                                                             2014 оны 3 сарын 25

 P.S: Хааяа ч гэсэн ганцаардаж байх нь чухал.Ганцаараа байж дотоод сэтгэлээ сонсож, ойлгож өөртэйгөө ярилцсанаар өөр хэнтэй ярилцсанаас ч илүү тайвшралыг олдог учир би үе үе ганцаардалтай "уулзах" дуртай.

Comments

Post a Comment

Popular Posts