{ Хээрийн тэр салхи }







.....Яагаад намайг орхин хийссэнийг би мэдэхгүй гэж үү? Тэр бол хоромхон зуур надтай бүжиглэж намайг зугаацуулж өөрөө зугааччихаад л юу ч болоогүй юм шиг хаяж оддог болохоор.









Хээрийн тэр салхи
        Сэтгэлд цас хуччихаад хайлдаггүй ээ... Хаашаа ч юм бүү мэд холын холд очоод цээжээ хөндүүрэлтэл уйлахсан. Нүднээс гараагүй удсаан. Бүрхэг тэнгэр шигээ сааралтаж гэрэлтэй хэрнээ хангалтгүй байгаа шигээ сэтгэлийг минь цас дараад хайлахгүйнэ... Магадгүй нэг хүнээр хайрлуулах ёстой байх ч тэр бол салхи... Эргэж ирэхгүй шуураад одсон миний хэнзхэн салхи... эргэхээсээ өнгөрсөн намайг шатааж намайг асааж намайг хөглөж, намайг жаргааж байсан өврийн салхи өөрийн минь хэсэг ...
        Яагаад намайг орхин хийссэнийг би мэдэхгүй гэж үү? Тэр бол хоромхон зуур надтай бүжиглэж намайг зугаацуулж өөрөө зугааччихаад л юу ч болоогүй юм шиг хаяж оддог болохоор.Хээрийн гэдэг нэр зүүчихээд зүгээр л хийсэж явдаг зантай юм шүү дээ.
        Хязгааргүйгээс ирсэн шигээ хязгааргүйд ууссан хээрийн эрх хэнзхэн салхи нь одoход хүйтэн өвлийн хайруу цасанд дарагдаж үлдэхдээ... Гутарсан …Хээрийн салхи хээрийн хамхуултай л зохицно цастай биш.Хээрийн тэр салхи хайр гэж мэдэхгүй хийсгээд л хаяна. Хээрийн тэр салхи нэг газраа тогтохгүй гүйгээд л одно.

       Би мэдээгүй ээ эхлэсэн бол дуусaхыг нь... Мөнхөд үргэлжлэх мөхөшгүй хад шиг 
төсөөлж хээрийн салхийг нь мартчихаж... Мөрөөдөл бүхнээ түүнд шивнээнд зүрхэндээ хамтдаа гэж шивсэн... Маргаашгүй үргэлж өнөөдөр шиг байх гэж андуурчихаж... Яахавдээ… Гэхдээ л надад чамд сайн сайхан бүхнийг ерөөх сэтгэл дүүрэн цохилж байна...



                                                                                                  
                                                                                                    2014.05.31

Comments

Popular Posts