Тэр бүсгүй






Зарим бүсгүй зүгээр л мөрөөдлийг чинь чимэхээр энэ амьдрал руу ирсэн байдаг. 












Зарим бүсгүй зүгээр л мөрөөдлийг чинь чимэхээр энэ амьдрал руу ирсэн байдаг.
Зарим нь бие махбодыг баясгах нууц амраг чинь, зарим нь эрчүүлээс ч илүү анд нөхөр чинь байх тавилантай атал, зарим нь хаа нэгтээ хажуугаар чинь ганцхан удаа зөрөөд өнгөрөхийн тулд л эмэгтэй хүн болж төрдөг. Заримдаа чиний амьдарч яваа цаг үед, бүр энэ гараг дээр төрөөгүй бүсгүй ч зүүдийг чинь үймүүлж, түүний төлөө үхмээр санагдах ад мөрийн үе ч таарна. Харин үүрдийн хайр дурлал чинь байхаар заяагдсан бүсгүй ердөө ганц л тохиодог юм даа!


                                                                                                          (Г.Аюурзана Судасны чимээ 76-р тал)

Comments

Popular Posts