Хөл хорионы үеэр санал болгох 5 кино
Хөл хорионы үед бид өөрсдийгөө гэртээ аль болох уйдаахгүй мөртлөө сонирхолтой, ганц ч гэсэн мэдлэг болчихоор зүйлс хийж өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсэж байгаа шүү дээ. Унших номнуудаа уншчихсан, өнөөдрийнхөө дасгалыг ч гэсэн хийчихсэн, хичээлээ хийгээд гэрээ цэвэрлэчихээд одоо нэг л гоё кино үзчихмээр санагдаж байна уу? Тэгвэл доорхи нийтлэлийг уншаарай. Админ нь төрөл бүрийн кино сонирхож, бүх сэтгэлээсээ мэдэрч үздэг болохоор хамгийн дуртай бас сонирхолтой үзсэн кинонуудаасаа санал болгож байна.
1. Someone Great
3 бүсгүйн нөхөрлөл, хайр дурлалын амьдралыг харуулж 20 настаны хөгжилтэй юу ч хийхэд бэлэн амьдралын шатлалаас хариуцлагатай жинхэнэ насанд хүрэгчдийн амьдрал руу хийж буй шилжилтийн бүхий л процесийг харуулсан кино. Мөн хайртай хүнээсээ салчихаад хэрхэн мартахаа мэдэхгүй байгаа хүмүүс үзээд маш их зүйлийг ойлгож авах юм шиг санагдсан.
Энэ киног саяхан нилээн сүүлд үзсэн юм. Яг тэр үедээ гуниглачихсан байсан болоод ч тэр үү нэг элгээ хөштөл инээж, нэг уйлж их олон янз болж байж л дууссан даа.
Netflix-ийн хэрэглэгч бол энэ киног шууд хайгаад л үзэх боломжтой. Мөн доорхи линкээр ороод үзэж болно. (Монгол хэл дээр биш шүү ккк)
Линк
2.The Haunting of Hill house
Би аймшгийн киноны улаан хобби л доо. Энэ 1бүлэгтэй цуврал кино миний үзсэн аймшгийн кинонуудаас хамгийн аймар байсан нь гэж хэлж болно. Нээрээ шүү! Дан ганц аймшгийн кино гэхээсээ илүүтэйгээр үзэж байхдаа бүх нарийн детайлсийг нь анхаарч үзэх хэрэгтэй. Тэгэж чадвал хамгийн сүүлд нь бүх учрыг нь ойлгох боломжтой. Ихэнхи аймшгийн кинонууд бүх үйл явдлын дараагаар нэг түүх яриад л учир шалтгааныг нь тайлбарлачихдаг бол энэ кино тэр чигтээ өөр дэс дараалалтай. Үнэхээр үзэхэд хэзээ ч харамсахгүй сонирхолтой байх болов уу.
Netflix-ийн хэрэглэгч бол энэ киног шууд хайгаад л үзэх боломжтой. Мөн доорхи линкээр ороод үзэж болно. (Монгол хэл дээр биш шүү ккк)
Линк
3. Baywatch
Битүү царайлаг, гоё биетэй хүмүүстэй кино. Хөл хорионы энэ үеэр гэртээ дасгал хийж дэглэм барина гэж өөртөө амласан ч нэг л хийж өгөхгүй байгаа бол энэ киног нэг үзээд л орноосоо год үсэрч босоод бүх амттанаа өөрөөсөө нууна. Маш их адреналин бас үнэхээр инээдэмтэй хошигнол ихтэй кинонуудын нэг. Ихэнхи хошигнолууд нь англи хэл дээр үзэхэд их сайн ойлгохоор болохоор аль болох монголоор орчуулсаныг нь битгий үзээрэй гэж зөвлөе.
Линк
4. He is just not that into you
Хэрвээ уулздаг залуу чинь, найз залуу чинь, нөхөр чинь нэг л яах нь мэдэгдэхгүй ааш зантай байгаад эсвэл чи тэдний хийсэн буруу үйлдлүүдэд автоматаар л шалтаг бэлдээд тавьчихсан байдаг бол энэ киног үзээрэй. Эрэгтэйчүүдийг ойлгоход чамд нэг ч шалтаг хэрэггүй гэдгийг яс маханд чинь тултал ойлгуулж үнэ цэнээ мэдэж авахад чинь туслах кино. Энэ киног үзэхээсээ өмнө номыг нь авч уншиж байсан юм. Уншсныхаа дараа өдийг болтол уншихгүй мэдэж байхгүй юу хийж явсан юм бол доо гэж бодож билээ. Та ч бас заавал номыг нь унших хэрэггүйгээр киног нь л үзчихэд болно шүү.
Линк
5.The Wolf of the Wallstreet
Бодит түүхээс сэдэвлэн бичсэн Леогийн тоглосон хамгийн шилдэг кинонуудын нэг мэдээж уг кино билээ. Энэ кинонд наснаасаа их сонсох зүйл бол Мөнгө гэдэг үг. Мөнгө гэдэг хүнийг тэр чигт нь өөрчилж чаддаг, инээлгэж ч чаддаг, уйлуулж зовлонд ч унагаж чаддаг зүйл гэдгийг уг түүхээс бүрэн эхээр нь мэдрэх болно. Үзээгүй хүн ховор ч ганц үзэхэд хэтэрхий хайран кино бөгөөд олон удаа үзэж үзэх болгондоо анх удаа үзэж байгаа мэт мэдрэмжийг авах болно.
Линк
Bayrlaaaaaaaa~ yg haij bsn ym tawicihsan bdg buyn ymmaaaa�� zaawal bugdiiin uzneeee��
ReplyDelete