Үхрийн ордны хүмүүсийн л ойлгох 10 зүйл


1. Чи найзуудаасаа зөвлөгөө асуусаны дараа тэд "Яасан бэ? Чи аль хэдийн асуултынхаа хариултыг мэдэж байгаа биз дээ?" гэдэг.
Тиймээ, чи асуудлаа шийдэх төгс арга замыг олчихсон байдаг, гэхдээ чи найзууддаа 16 цаг тасралтгүй ярихаас нааш өөрийн чинь арга зам хамгийн зөв гэдгийг ойлгодог.

2.Чи хардахдаа, хардаагүй юм шиг харагдах тал дээр хэн ч чамайг гүйцэхгүй.
Чи огтхон ч хардсан мэт байдал гаргадаггүй ч гэсэн, гэртээ хариад найз залуугаа хүнтэй явалдаж байгаа гэж хардаад 25 аяга тавгаа хагалсны чинь дараа өрөөний чинь охин "Ямар н*вш нь вэ?" гэж асуусны дараа буцаад л харддаггүй дүрдээ хувирдаг.

3.Чамайг тэд гутранги үзэлтэй гэдэг ч яг үнэндээ чи зүгээр л Реалист
Чи аяган дахь усыг "хагас дүүрэн" гэж хардаггүй, харин гэрийн чинь ликор удахгүй дуусах гэж байгаа учраас хурдан гарч авах ёстой гэж л боддог. Бодит байдлыг тэрүүгээр нь л хүлээж аваад бэлтгэлтэй байх нь буруу гэж үү?

4.Хүмүүс чамайг яаж ийм бие даасан байдаг гэдгийг ойлгодоггүй
Юу гээч, чамд хэн ч хэрэггүй гэж чи үнэндээ боддог. Гэхдээ энэ нь чамайг эргэн тойрон усаар хүрээлэгдсэн эзгүй арал дээр ганцаараа байх шаардлагатай болгодог. 

5.Хүмүүс чамайг хүйтэн хөндий гэж боддог ч яг үнэндээ чи гадуураа яст мэлхийний хуягтай дотроо зөөлхөн сэтгэл хөдлөл ихтэй "амьтан"
Бусад ордны хүмүүсээс илүү чи Cool, сэтгэл хөдлөл багатай болж харагдах дуртай. Гэхдээ яг үнэндээ чи доторх зөөлхөн, эмзэг хүнээ зөвхөн шаардлагатай гэсэн хүмүүстээ л харуулдаг.

6.Хэрвээ хэн нэгэн чамайг буруутган шүүмжилвэл чи тэр үзэн ядалтаа олимпийн бамбар мэт насаараа тээж явдаг
Чиний зүрх лүү явдаг хаалга хаагдахад, чи тэр хаалганыхаа гадна хараал идсэн хар мянган тоосго өрөөд, тэр хүнтэй нэг мөсөн бүхнийг Д.У.У.С.Г.А.Д.А.Г. Чи уучлаад мартахыг хүсдэг ч тэр тоосгонууд өөрөө өөрсдөө л өрөгдчихсөн шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй.

7.Чи хүнд юм өгөхгүй байна гэж төсөөлж чаддаггүй, хамаг байгаа бүхнээ өгөхөд ч бэлэн.
Үхрийн ордныхон ихэнхи зүйл дээр харамч байдаг ч гэсэн үнэхээр чухал зүйл дээр тэд хамгийн түрүүнд тусламжын гараа сунгадаг. Чи маникур хийлгэе гээд сонгож байхад найзад чинь маш чухал яаралтай 500$ хэрэг болоход чи байгаа бүх 600$-оо өгөхөд бэлэн байдаг.

8.Чи "Хайр дурлал гэж явахад хэтэрхий завгүй" гэсэн үгний амьд хувилбар
Тэр чиний амьдралын хэмнэлд л бүхнийг тааруулдаггүй л юм бол чи гэрийн чинь үүдэнд хэлэлгүйгээр дарс,шоколад бариад ирсэн хүнд гаргах цаг байхгүй.

9.Чи нэг л шийдсэн бол юу ч чамайг зогсоодоггүй.
Бүр шагайгаа мулталсан, хөлөө хугалсан, яаж ч өвдсөн байсан чи хийх ёстой зүйлээ заавал зөрүүдэлж байгаад л хийдэг.

10.Сая хэлсэнчлэн чи маш зөрүүд
Дотроо бодож байсан юмаа гаргаад хэлэхэд хэн нэгэн өөр зүйл анал болговол чи заавал өөрийнхөөрөө байх гэж зөрүүдлэдэг. Учир нь чи өөрийгөө хамгийн Реалист, бас бүх бодсон зүйлээ нягт төлөвлөсөн учраас ЗӨВ гэж үздэг.



















Comments

Post a Comment

Popular Posts