Валентинаар түүндээ өгөх бэлгэний санаанууд (for HIM)
Сайн мэдээ: Чи ашгүй нэг юм Валентиныг тэмдэглэх нь! Муу мэдээ: Ээжээсээ авсан шоколадаа идэж суухынхаа оронд чи одоо өөр хүнд бэлэг өгөх хэрэгтэй боллоо. Эмэгтэйчүүдэд бэлэг сонгох маш амархан. Гэхдээ эрэгтэйчүүдэд бид яг юу өгөхөө мэддэггүй шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр бид үерхдэг залуудаа, эсвэл нөхөртөө юу бэлэглэх талаар зөвлөмж нийтлэл орууллаа. Хамгийн сонирхолтой нь бид хэдэн сар болсноор чинь ямар бэлэг өгөх тухай ангилсан байгаа шүү.
3-аас доош сар
Та хоёр тийм ч удаагүй байгаа учраас юу ч өгөхгүй байсан ч болно. Гэхдээ өөрөө эвгүй байдалд орохгүйн тулд чи маш энгийн мөртлөө бага зэргийн хайрын утга агуулсан бэлэг бэлдэж өгөх хэрэгтэй. Учир нь гэвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү аймхай. Юун дээр вэ гэвэл тэд "үүрэг хариуцлагаас айдаг". Тиймээс бид хэтэрхий түрүүлж алхсан мэт санагдахгүйн тулд бэлэг өгөхдөө, ялангуяа дөнгөж гурван сар болж байгаа бол дарах бэлгүүдээс сонгож өгөхөд буруудах зүйл байхгүй.
Өгч болох бэлгүүд:
-Шоколадны набор
-Дуртай чихрүүдийг нь нийлүүлээд шилэн саванд хийгээд, саван дээр нь хөөрхөн үг бичиж өгөх
-Netflix-ийн бэлгийн карт
-Хэт хайрын үгтэй биш хөгжилтэй валентины захидал
6 орчим сар
Өгч болох бэлэгнүүд:
-хоббинд нь тохируулж бэлэг өгөх
-түүнд гоё харагдах байх гэж бодсон цамц

Хамгийн гоё сонголт бол бэлэгний хайрцаг
Яагаад? Бэлэгний хайрцаг нь чамайг баглаа боодолд сэтгэл шингээсныг харуулахаас гадна дотор байгаа зүйлс нь түүнд таалагдахаас гарцаагүй!
Багцын нэр: Амжилт
Багцын үнэ: 60000
Багцад юу багтсан бэ?
1. Тагтай аяга
2. Набор Озера
3. Кофе
4. Лаа
5. Жижиг чихрийн цуглуулга
6. Хөөсөн чихэр
7. Эко бэлгийн хайрцаг чимэглэл
Гаднах загвараа өөрийн хүссэн өнгөөрөө сонгох боломжтой
9 сараас 1 жил
Нэг жил болсонд баяр хүргэе! Чи магадгүй хэдийнэ маш олон бэлэг түүнд өгөөд одоо юу өгөхөө мэдэхгүй байж магадгүй. Одоо бол та хоёр хоорондоо маш тухтай болж, тэр чиний ичмээр олон үйлдлийг, чи ч түүний санаа зовмоор байдлыг харсан байх. Одоо нуух юм юу байх вэ дээ. Энэ үед ирсэн хосууд нэгэндээ цугт чинь баясгаж болохоор бэлэг өгвөл зүгээр.
Өгч болох бэлэгнүүд:
-Арьс арчилгааны иж бүрдэл
-Хамгийн халуухан дотуур хувцасыг өмсөж гарч ирээд түүнийг халууцуул!(энэ магадгүй хамгийн гоё бэлэг болох байх)
-Хэрвээ аль хэдийнэ дээд талынхыг хийгээд өгчихсөн бол хамтдаа enjoy хийх бэлэг буюу:
тоглолтын тасалбар, аялалын эрх, хамтдаа авхуулсан зурагнуудаа эвлүүлэн бэлэглэх гэх мэт.
-Сахал нь чамайг хатгаад байдаг бол өөрийнхөө сайхан арьсаа хадгалахын төлөө түүнд сахлын машин бэлэглээрэй. (тэд маш их баярлах болно. яг үнэндээ чи арьсныхаа төлөө л авсан юм шүү дээ хихи)
-Арьс арчилгааны иж бүрдэл
-Хамгийн халуухан дотуур хувцасыг өмсөж гарч ирээд түүнийг халууцуул!(энэ магадгүй хамгийн гоё бэлэг болох байх)
-Хэрвээ аль хэдийнэ дээд талынхыг хийгээд өгчихсөн бол хамтдаа enjoy хийх бэлэг буюу:
тоглолтын тасалбар, аялалын эрх, хамтдаа авхуулсан зурагнуудаа эвлүүлэн бэлэглэх гэх мэт.
-Сахал нь чамайг хатгаад байдаг бол өөрийнхөө сайхан арьсаа хадгалахын төлөө түүнд сахлын машин бэлэглээрэй. (тэд маш их баярлах болно. яг үнэндээ чи арьсныхаа төлөө л авсан юм шүү дээ хихи)
2 жил болон түүнээс дээш хугацаа
2 жилийн хугацаанд түүнд энэ хорвоо дээрх найз залуучууд дуртай гэсэн бэлгийг өгч үзсэн байлгүй дээ. Тиймээс энэ үеэс эхлэн түүндээ дахин давтагдашгүй буюу өөрийнхөө гараар хийсэн янз бүрийн бэлэг өгч болно. Энэ нь хайрын купон, сэтгэл санаа муу үедээ унших захианууд гэх мэт. Эсвэл бүр санаа тавьсан бэлэг ч авч өгч болно. Түүний биеийн аль нэг хэсэгт зориулсан амин дэмийн бэлдмэл, эсвэл даавуун зөөлхөн ор хөнжлийн даавуу, массажинд хамтдаа орох эрх гэх мэт.
Comments
Post a Comment