Валентинаар түүндээ өгөх бэлгэний санаанууд (for HER)



Гэгээн хайрын өдөр ч гэсэн энэ өдөр бэлэг сонгохоос болоод маш их стресс-ийг авчирдаг. Хамаг дансаа хоослохгүйгээр хэрхэн хаана болзох вэ гэдгээс эхлээд ямар бэлэг сонгох вэ гэдэг дээр маш олон залуучууд яах ийхээ мэдэхээ больдог шүү дээ. Тийм ч учраас бид өнөөдөр Монголд хаанаас ямар бэлэг аван түүндээ бэлэглэж болох талаар маш сонирхолтой мэдээг бэлтгэлээ. 
Маш сонирхолтой, бас романтик, халамжтай, сэтгэл шингээсэн, тийм ч хямдхан санагдхааргүй бэлгийг авах гэж толгойгоо гашилган суугаа бол энэ нийтлэл чиний стрэссийг бүр мөсөн алга болгох болно. Мэдрэмжгүй Зоригоо шиг харагдахийг хүсэхгүй байгаа бол доорх нийтлэлийг уншиж хөлдүү төмсөөс амтат шарсан төмс болон хувираарай.
Инстаграм дээрээ охидуудаасаа санал хураалт аван тэр үндсэн дээр уг нийтлэлийг бичсэн болно. (Эндээс л бэлэг сонгоод өгчихөө гэсэн үг)


Захиа
Эмэгтэйчүүд уртаас урт чин сэтгэлийнхээ үгийг бичсэн захианд ямар их дуртай гэж санана? 
Худлаа үг, эсвэл интернэтээс хуулсан үг бичиж огтхин ч болохгүй шүү! Бид олоод л мэдчихнэ. Үнэхээр юу бичихээ мэдэхгүй байгаа бол эхлээд гоёмсог захианы цаасаа хойшоо тавиад нооро цаас гарган баллаж сохлож юу хүссэнээ бич. Үнэхээр юу бичихээ мэдэхгүй байгаа бол чамд жаахан шипи өгье л доо. Анх түүнтэй уулзаад харахад ямар мэдрэмж төрсөн, түүний өмссөн хувцасыг санаж байгаа бол бүгдийг нь бич. Дараа нь түүнтэй байсна хамгийн аз жаргалтай өдөр, болзоог түүх сөхөөд биччих, тэгээд үргэлжлүүлэн түүний ямар зан чанар чамайг татсан , хамгийн эгдүүтэй үе нь хэзээ байдаг гэх мэт өдөр тутмын жижиг сажиг details-ийг чи санаж байгааг уншаад л тэр инээнэ. Үнэхээр сэтгэл гарган бичсэн бол бүр уйлна гээч. 
Дотуур хувцас
Өөрөөр хэлбэл түүнийгээ баярлуулангаа өөрийгөө ч бас баярлуулж байна гэсэн үг юм. (if you know what i mean) Хаанаас ямар дотуур хувцас авахаа мэдэхгүй байвал манай өмнөх нийтлэлээс охид бүсгүйчүүдийн таалалд нийцсэн, хамгийн их үнэлгээ авсан дотуур хувцасны загваруудаас сонголтоо хийгээрэй.

Bling Cat Jelly Tint & Bling Cat Cotton Lipstick 
 (TONY MOLY)
INSTAGRAM: @tonymoly_mongolia 
Охид гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай. Бүр ХАЙРТАЙ. Тиймээс ч Солонгосын гоо сайхны алдарт брэнд Tony Moly-гоос хайртдаа бэлэг сонгоорой. Энэ удаад бид уг брэндийн Bling Cat Cotton tint болоn уруулын будгийг онцолж байна. Уг уруулын будаг нь анар жимсны охьтой, сүүний уурагтай тул урууланд маш сайн чийгшил өгч удаан тогтоно. Инстаграм дээрх монголын гоё өнгийн уруултай охид бүрийн хамгийн сайн найз ч гэж хэлж болно шүү.
Bling Cat Jelly tint : 22,400
Bling Cat Cotton Lipstick: 24,200


Мөнхжүүлсэн сарнай
INSTAGRAM: @fleur_dita_mongolia
Охид бүгүйчүүдийн дунд хэзээ ч хуучрахгүй бэлэг. Энэ бол сарнай цэцэг. Beauty and the Beast Диснэйгийн хүүхэлдэйн кинон дээрх шиг хоргон доторх үхдэггүй сарнай хайртай бүсгүйн чинь бага насыг эргэн дурсуулж, бяцхан охины мөрөөдлийг нь биелүүлэх болно.
Амттаны Баглаа
INSTAGRAM: @sweetbouquetmn
Шинэлэг санаанд дуртай найз бүсгүйтэй бас амттаны мангас бол энэ санаа түүнд таалагдах нь гарцаагүй. Дуртай амттангуудаар нь баглаж боосон амттаны баглаа түүнд маш сонирхолтой санагдахаас гадна чамайг ч бас хөгжилтэй залуу гэж санагдуулах болно.

Бэлэгтэй хайрцаг




INSTAGRAM: @sweetbouquetmn
Жижиг сажиг, чамин зүйлсд дуртай бол түүндээ энэ бэлэгтэй хайрцагыг өгөөрэй.
Үнэ: 55000
Багцад юу багтсан бэ?
1. Тагтай, бариултай аяга 2. Хайр шоколад 3.2 төрлийн жижиг зүрхэн шоколад 4. Бамбарууш
5. Даавуун сарнай  6. Хөөсөн чихэр  7. Love me набор 8. Бэлгийн хайрцаг, боолт, чимэглэл
Гэр болзоо
Энэ удаад бэлэг авах мөнгө багатай байгаа эрчүүддээ хэлэхэд эмэгтэй чинь энэ өдөр чамтай цуг цагийг өнгөрөөх нь хамгийн чухал зүйл учраас өмнөх өдөр нь гаднаас улаан вино, амттан аваад түүнийхээ дуртай хоолыг нь хийж өгөөд (хоол хийж чадахгүй бол пизза захиалчих), хамтдаа буйдан дээрээ дуртай киногоо үзээд сууж бас болно шүү дээ. Мөнгө муутай байсан ч сэтгэл чамд бий шүү.

Хайрын Купон (Love Coupon)

Би найз залуудаа Валентиний баяраар хийж өгч байсан юм. Чамд бага зэрэг Photoshop-ын мэдлэг, бас хөөрхөн санаа гаргах мэдрэмж, бас өнгөт принтер байхад л болоо. Купон дээр юу ч бичиж болно. Санаа өгөхөд: хамт кино болзоонд явах эрх, дуртай хоолыг чинь хийж өгөх эрх, массаж хийж өгөх эрх, гэр цэвэрлүүлэх эрх, ууртай байхад үнсүүлэх эрх гэх мэт хүссэнээрээ бүтээлч сэтгэлгээгээ гаргаж болно.

Dinner Date
Охидуудын өгсөн саналаас харахад ихэнхи нь маш гоё орчинтой хоолны газар оройн хоол идэн вино ууж суух байсан юм. Бид Валентины үдэш хамгийн хөөрхнөөрөө нүүрээ будаад, хамгийн үзэсгэлэнтэй даашинзаа өмсөн хайртынхаа урдаас харан хамтдаа ярилцан улаан дарс ууж суухыг хүсдэг. Яагаад ч юм бүү мэд (Hollywood-ын кино их үздэгээс болоод тэр ч юм уу) Уаанбаатар хотод маань маш олон гоё орчинтой, гоё хоолтой газар байдаг болсон шүү дээ. Миний санал болгохоос гэвэл Route22, California, Naadam. Сануулахад урьдчилж захиалга өгөхөө мартуузай.
Бөөн бөөн бэлэг

INSTAGRAM: @ohmygifttss
Хол байгаа хосуудад дуулгах таатай мэдээ! Эднийхээс хүссэн багцаа сонгоод хайртай түүндээ явуулах боломжтой шүү. Хол газар байгаа ч гэсэн хайраа мэдрүүлэх боломжийг энэ дэлгүүр олгож байгааг дуулгахад таатай байна. Бас хайрт чинь бэлэгний баглаа боодлыг чухалчилдаг бол энэ сонголт яг тохирно.

Бэлгэнд: ❣️Шаазан зузаан аяга                         
❣️Хатаасан баглаа цэцэг❣️Алчуур
❣️Биеийн шингэн саван❣️Биеийн тос         
❣️Зүрхэн савтай шоколад❣️Мэндчилгээ

Үнэ:99.000₮

Бэлгэнд: 🖤 Jack&Coke (Шууд уухаар зориулагдсан вискиг колатай хольсон)
🖤 Зүрхэн савтай шоколад
 🖤 Бугуйвч таны сонголтоор
🖤 Мэндчилгээ
Үнэ: 100.000₮


Comments

Popular Posts