Энэ жилийн Валентины баяраар өмсөх 7 халуухан дотуур хувцас
барихыг хүсэж байвал, өдөр тутамдаа өмсдөг энгийн нэгэн дотуур
хувцас, гадуур байнга харагддаг түгээмэл дотуур хувцас ч биш нэг мөсөн
хамгийн халуухан хатан хаан байхын тулд доорх дотуур хувцаснаас
сонголтоо хийгээрэй. Тэр үдшийг хайрт чинь хэзээ ч мартахгүй.
Энэ нийтлэлээрээ гадаадаас импортоор оруулж ирдэг гадны
брэндийн дотуур хувцасыг биш дотооддоо монгол designer-уудын
урладаг чанарлаг бас үзэсгэлэнтэй өөрт таалагдсан загваруудаа танилцуулж байна.
Хэрвээ хайртай залуугаа гэгээн хайрын өдрөөр алмайруулахыг хүсвэл,
хайртай бүсгүйдээ ямар бэлэг авч өгөхөө мэдэхгүй будилж байгаа бол энэ
нийтлэл чамд туслах болно.
P.S: (Түүнийхээ хөөрхөн хөхний хэмжээг сайн мэдэхгүй байвал хөхний даруулганых нь ард бичсэн байдаг шүү.)
BLUR KOLLECTIVE
(Made in Mongolia)
(Made in Mongolia)
FACEBOOK: B L U R K O L L E C T I V E
CONTACT: 99170647
B L U R K O L L E C T I V E брэнд нь монголд гараар урласан дотуур хувцас
мөн өдөр тутмын хувцас худалдаалдаг. Уг брэндийн дотуур хувцас нь
#bodypositivity буюу таны бие туранхай ч бай, махлаг ч бай хамаагүй
XS-XXL бүхий л хэмжээтэй дотуур хувцас хийдгээрээ онцлог юм. Ийм
болохоор хэмжээ байхгүй гэж санаа зовохгүйгээр маш халуухан цорын
ганц өөртөө тохирсон хэмжээтэй дотуур хувцасыг эндээс худалдан
авах боломжтой. Сүүлийн үед залуучуудын дунд дэлгэрч буй шинэ
амьдралын хэв маяг болох "Минималист" загварын дотуур хувцас хаанаас
авах вэ гэж бодож байгаа бол энэ дэлгүүр зочлох ёстой газруудын нэг юм
шүү.
Санал болгох загварууд
A Simple yet Sexy set
Валентины баяраар төдийлөн харагддаггүй уламжлалт
өнгө биш ч гэсэн энэ өнгө бас загвар таныг бяцхан
охин тэнгэр мэт харагдуулах болно.
Даруухан хэт гангалах дургүй ч гэсэн өөрийгөө
илэрхийлэхийг хүсэж байгаа бүсгүйчүүдэд яг тохирох сонголт.
Илүү нууцлаг харагдмаар байна уу? Тэгвэл шулуун загвартай торгомсог материалаар хийгдсэн унтлаганы богино даашинз бол
чиний авах ёстой зүйлсийн нэг!
Өнгөний хувьд ч мөн түүнийг чинь ГҮН ГҮНЗГИЙ ховсдохоор
гүн улаан ба гүн ногоон өнгийн сонголттой.
Бага зэрэг долгионтой үсээ сул тавиад л хамгийн халуухан нь чи байх болно.
Yellow Bralette Set
Хэрвээ найз залуу чинь онцгой өвөрмөц зүйлд дуртай бол энэ загвар
маш зөв сонголт болох болно. Нэвт гэрэлтдэг учраас секси харагдахгүй байх
вий гэж айх ямар ч хэрэггүй.
DEBRA LINGERIE MONGOLIA
(Made in Mongolia)
INSTAGRAM: @debra_lingerie_official
CONTACT: 88103037
Debra Lingerie Mongolia бренд нь Монголдоо сэтгэл шингээн урладаг дотуур хувцасны
дэлгүүр юм. Тэдний дотуур хувцасны давуу тал нь загварууд нь гадны алдартай
брэндийнхтэй эн зэрэгцэхүйц, оёдол, эсгүүр бүр нь гар аргаар хийсэн билээ. Загварын
хувьд details ихтэй, энгийн гэхээсээ илүү халуухан загваруудтай. Мөн түүнчлэн хайртай
бүсгүйдээ, дотны найздаа бэлэг болгон өгөхөд (эсвэл single охидууд маань өөрөө
өөрсдийгөө баярлуулахад ) маш гоё бэлгийн баглаа боодолтой байдгаараа их таалагдсан.
OH LA LA RED BABYDOLL LINGERIE SET
Энэ Валентины баярт зориулан шинээр гаргасан час улаан өнгийн оруулгатай дотуур хувцасны хослолыг та бүхэнд онцолж байна. Уг загварын хамгийн их таалагдсан нь тэр чигтээ улаан байдаг классик загварыг эвдэлж зөвхөн зарим хэсэгт нь улаан өнгийг оруулж өгсөн нь их шинэлэг санагдсан юм.
KEF LINGERIE
INSTAGRAM: @keflingerie
CONTACT: 89111889
ADDRESS: Их дэлгүүрийн хойно СU дэлгүүрийн замын эсрэг талд
Монголд байдаг хамгийн халуухан дотуур хувцас зардаг дэлгүүрүүдийн нэг. Дотуур хувцаснаас гадна маш олон төрлийн эмэгтэйчүүдийн цамц мөн, торгомсог унтлаганы халад худалдаалдгаараа онцлог юм. Олны танил олон бүсгүйчүүд эдний бүтээгдэхүүнийг өмссөн байгааг та бүхэн Instagram хуудаснаас хардаг байх. Дизайнер нь ур ухаанаа гаргаж хийдэг учраас өмссөний дараа таныг огтхон ч харамсуулахгүй.
ADDRESS: Их дэлгүүрийн хойно СU дэлгүүрийн замын эсрэг талд
Монголд байдаг хамгийн халуухан дотуур хувцас зардаг дэлгүүрүүдийн нэг. Дотуур хувцаснаас гадна маш олон төрлийн эмэгтэйчүүдийн цамц мөн, торгомсог унтлаганы халад худалдаалдгаараа онцлог юм. Олны танил олон бүсгүйчүүд эдний бүтээгдэхүүнийг өмссөн байгааг та бүхэн Instagram хуудаснаас хардаг байх. Дизайнер нь ур ухаанаа гаргаж хийдэг учраас өмссөний дараа таныг огтхон ч харамсуулахгүй.
LOLA SET /3pcs/
Price: 55'000MNT
Size: S,M
Бүдэг ягаан өнгө нь таныг маш ялдамхан зөөлөн харагдуулах болно. Хэт тод нүүр будалтгүйгээр үсээ бага зэрэг долгионтуулан задгай тавин өмсөхөд хэт хичээсэн биш харин ч төрөлхийн үзэсгэлэн гоог чинь тодотгон харагдуулна. (бас чихэрлэг үнэртэй усаа цацахаа мартав аа!)
MY BABE SET WITH GARTER SKIRT
Price: 45'000 /2pcs/ 70'000 /3pcs/
Size: S, M
Хүчтэй юуг ч хийхээс буцахгүй дүр төрхийг бүтээхийг хүсвэл савхин bralette-тай энэ загвар хүссэн дүр төрхийг чинь бүтээж өгөх болно. Өмсмөөр байгаа ч ийм загвар зөвхөн том хөхтэй бүсгүйчүүдэд гоё харагдана гэж бодож байгаа бол огтхон ч үгүй! Учир нь bralette бол жижгэвтэр хөхтэй охидуудад зориулан хийсэн загвар юм.
ROSA SET /3pcs/
Price: 55'000
Size: S,M
Улаан, хар, бантик. Энэ бол дотуур хувцасны төгс хослол. Эмэгтэйчүүд бид зурагтаар халуухан дотуур хувцастай хүүхнүүдийг хараад өөрдийгөө ч гэсэн оронд нь байна гэж төсөөлдөг нь нууц биш. Тэгвэл энэ хослолыг өмсөж үзсэний дараагаар чи ч бас "тэр" хүүхнүүдийн адил харагдах болно. Өөрийгөө ч эрхлүүлээд, түүндээ ч гоё харагдангаа төсөөлөлөө бодит болгож яагаад болохгүй гэж?
Comments
Post a Comment