Тэр




Тэр

Тариад удаагүй модон дээр
Шувуу суугаад эхэлбэл...
Мод болж байгаа нь тэр...
Тарчилж өвдсөн эм хүмүүн
Тольдож энгэсэгдээд эхэлбэл
Эдгэж байгаа нь тэр...
Цэгээн үүлс бараантан цуглаж
Цэцэг харалдаа нь ганхаад ирвэл
Бороошиж байгаа нь тэр...
Цэлэлзээд ирсэн нулимсаа буцаан залгиж
Чи надаас зовлонгоо харамлаад эхэлбэл
Уйдаж байгаа нь тэр...


Comments

Popular Posts