Энгийн баймаар.
Энгийн гэдэг үгийг сонсогдох байдлаар нь бүү голоорой. Энэ үгийн ард мэдэгдэхгүй, хэний ч биш мэддэг хүнийх нь л судасны лугшилт бүрт чичигнүүлэх тийм таашаал нуугдаж буй.
Энгийн байх юм сан. Энгийн байна гэдэг ердөөсөө л энгийн. Энгийн гэдэг үгийг сонсогдох байдлаар нь бүү голоорой. Энэ үгийн ард мэдэгдэхгүй, хэний ч биш мэддэг хүнийх нь л судасны лугшилт бүрт чичигнүүлэх тийм таашаал нуугдаж буй. Үнэндээ энгийн байх онцгойгоос хавьгүй хэцүү. Одоо үед ч хийх юмгүй нэгэн нь л онцгой байхыг сонгодог болж дээ. Гэхдээ явцуухан харахад энгийн байх туйлын хэцүү санагдана.
Тэдний ард тоолж барамгүй ухаарал, урсгаад л арчсан гуниг, үрчлээ бүрийнх нь нугалаанд орших аз жаргал гээд чиний, миний ч мэдэхгүй амьдрал оршдог юм. Тиймээс л магадгүи тийм “сайхан” зүйл амтлачхаад бусдын нүдийг хужирлаж, өрөвдүүлж, дэлгэж нууж биш байгаагаараа л байх нь илүү хэцүү биз...
Тэд ч сайхан юм аа. Хэн нэгний атааг хүртэхгүй, хэн нэгний сэтгэлийг хөндөхгүй, магадгүй онцгой болохоор явсан хүний оронд амьдрал гэгч зөөлөн мөрний давалгаанднд тааваараа илбүүлэн дээш доош хөвөн хөвсөөр л байх нь сайхан.
Энэ насаараа л энгийн баймаар байна. Хийснийхээ хэрээр олж, олсныхоо хэмжээнд зарцуулж илүү ч биш дутуу ч биш хамгийн гол нь "сэтгэл хангалуун". Түм буман шаардлага тавихгүй ээ, зүгээр л хувь тавилан хатагтайн илгээсэн тэр цор ганц залууд хайрлагдаад хайрлаад уусан шингэмээр. Мөнгөний амтанд орох биш, хичээн зүтгэсэн ажлынхаа амжилтаараа цадмаар.
Илүү ч биш дутуу ч биш, алтан дундаж ч биш, хэмжээ үгүй гагц хүү миний өөрийн хэмжээ болох "сэтгэл хангалуун".
Тийм л энгийн...
Бээжин хот
2017.12.21 01:39
Comments
Post a Comment